Recent Articles
Sunday, November 16, 2014
Wednesday, October 29, 2014
Wednesday, October 29, 2014
- 0 Comments
1. Үнэр
Хичээлээ уншиж байхдаа содон үнэртэй сүрчиг цац. Дараа нь шалгалтын үеэр уншсан зүйлээ санахад нөгөө үнэр тус болно.
2. Бохь
Содон амт, үнэртэй бохь хичээл уншиж байхдаа зажил. Содон үнэртэй адилаар хичээлээ дараа нь санахад тус болно.
3. Тэмдэглэл
Шалгалтын өмнө хичээлийн сэдэвтэй холбоотой гол гол зүйлсээ эсвэл томъёогоо жижиг цаасан дээр бичиж, тэмдэглэнэ. Шалгалтан дээрээ аваад орсон ч болно. Эсвэл авж орохгүй байсан ч ингэж тэмдэглэснээр шалгалтын үеэр гол зүйлсээ санахад тус болно.
4. Хөгжим
Олон цагийн лекцийн бичлэг сонсох үеэрээ ард нь намуухан ая тавьбал уйдалгүй төвлөрөхөд туслана. Sigur Ros, Tycho, Autechre зэргийг туршаад үзээрэй.
5. Хоол
Хичээлээ уншиж байхдаа резинэн чихэр идэж болно.
6. Тогтоох
Шалгалтын өмнө бүх томъёогоо бич. Ингэснээр тогтооход туслана.
7. Хурд
Цаг давчуу үед бичлэгээ хурдан дээр нь тавж сонс
8. Үсгийн фонт
Хичээлээ уншиж байх үедээ Arial гэх мэт хялбар уншигдах үсгийн фонт дээр уншихаас татгалз. Судалгаагаар хялбар уншигдах фонттой бичвэрийг гүйлгэж, хальт уншдаг байна. Харин уншихад арай хүнд фонт дээр хувирган уншвал илүү тогтвортой уншиж, тогтооход хялбар байна.
9. Дэг журам тогтоох
Компьютер дээр хичээлээ хийж байх үедээ саад болох вэб сайтуудыг түр хугацаанд блокло.
10. Баримт дээр тулгуурлан сурах
Түүх болон антропологи гэх мэт хичээл дээр сэдвийн дагуу баримат кино үз.
11. Жишээ тест бөглөх
Google дээр шалгалтын сэдвээ бичиж хайгаад ойролцоо тест олж бөглөөд үзээрэй.
12. Өнгөөр тодруулах
Өөр өөр тод өнгийн балаар чухал бичвэрүүдээ тодруул.
Tuesday, September 2, 2014
Tuesday, September 2, 2014
- 0 Comments

Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийх гэж байна. Харин энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг, Төрийн ордон, Чингисийн талбай орчмын нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хөдөлгөөний хязгаарлалттай холбоотой багагүй зохицуулалт хийнэ гэсэн. Энэ талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?
-ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Халх голын байлдааны 75 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад хагас өдрийн айлчлал хийж байгаа. Хамгаалалтын үйл ажиллагаа эхний тооцоолсон байдлаар 11.00-20.00 цагийн хооронд зохион байгуулагдах ч өглөө 09.00 цаг гэхэд бэлтгэл ажлыг хангасан байна. Урьчилсан мэдээллээр ОХУ-ын Ерөнхийлөгч Буянт-Ухаа нисэх буудалд газардаад Төрийн ордон руу явах маршруттай байгаа. Тэгэхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр явна гэсэн үг.ОХУ-ын Ерөнхийлөгч маань Халх голын ойн хүрээнд ирж байгаа учир ОХУ-ын тэргүүн Жуковын хөшөөнд цэцэг өргөх ёслол болно гэж төлөвлөгдсөн. Тэгэхээр 15.00 цагаас эхлээд Төрийн ордоноос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Жуковын ойр орчмын замын хөдөлгөөний хаах маршруттай байна. Харин 16.00 цагаас буцаад ирсэн замаараа буюу Баянзүрх, Сүхбаатар дүүргийн төв замаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр дайрч Чингис хаан нисэх онгоцны буудал руу явах төлөвлөгөөтэй байгаа.
-Иргэдэд анхааруулж хэлэх зүйл байна уу?
-Энэ үеэр иргэд цагдаагийн алба хаагчийн тавьж байгаа шаардлагыг хүлээж авч, хүндэтгэлтэй хандахыг хүсье. Мөн маргааш жолооч нар энэ чиглэлд явахгүй бусад замын сонгож хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Учир нь маргааш 09.00-12.00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн Нисэх орчмын замыг тодорхой хугацаагаар хамгаалалтанд авна. Замын хөдөлгөөнийг хаах юм.
-Өндөр зэрэглэлийн хамгаалалтын үед явган зорчигчдын хөдөлгөөнийг бас зогсоодог. Энэ удаа бас тэгэх үү?
- Явган зорчигдын хөдөлгөөнийг ч зогсооно. Иргэд маань хүлээцтэй хандаж, цагдаагийн алба хаагчдын тавьж байгаа шаардлагыг биелүүлэх чухал байна. Хотын төв рүү явах онцын шаардлагагүй үед бусад замуудыг сонгож хөдөлгөөнд оролцоорой. Төрийн ордонд болох үйл ажиллагаа урьдчилсан байдлаар 15.00 цагаас Жуковын музей рүү хөдөлнө гэж байгаа ч үүнд бас өөрчлөлт орж болзошгүй. Тиймээс иргэд ерөнхийдөө өглөө 11.00 цагаас орой 18.00 цаг хүртэл хотын төв гурван дүүргийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа замуудаар аль болох явахгүй, хүлээцтэй хандах хэрэгтэй. Түүнчлэн зам дагуу баригдаж байгаа барилгын үйл ажиллагааг түр зогсоож байгаа. Тиймээс барилгын компаниуд цагдаагийн шаардлагыг биелүүлж, ойлгох хэрэгтэй.
-Цагдаагийн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах уу?
-Цагдаагийн байгууллагын алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 2000 гаруй алба хаагч оролцоно. Хэв журмын хамгаалалттай холбоотойгоор ард үүрэг гүйцэтгэх алба хаагчид үндсэн хэвийн үйл ажиллагаатай явагдана. Жижүүрийн шуурхай алба, хөдөлгөөнт эргүүл иргэдэд үйлчлэх юм.
-ОХУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг нь хэрхэн хамгаалж ажиллах вэ?
-БНХАУ-ын төрийн тэргүүний айлчлалаар тухайн улс орны аюулгүй байдлын ажилчид хамтарч ажилласан. Монгол Улсаас ч ТЕГ, ОБЕГ, Хуульзүйн яам, ЦЕГ, ЭМЯ гээд газрууд анхаарч ажиллаж байсан. Яг энэ байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгч өөрдсдийн хамгаалалтын албатайгаа ирнэ. Манай талаас ч дээрх байдлаар хамгаалалт хийхээр бэлтгэл хангагдсан.
Monday, September 1, 2014
Monday, September 1, 2014
- 0 Comments
Өнгөрсөн шөнө орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.
Эмгэнэл
Автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.
Монгол Улсын Шадар сайд,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд,
Улсын Онцгой комиссын ажлын алба,
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн
Subscribe to:
Posts (Atom)



