Monday, September 1, 2014
Онцгой байдлын дөрвөн ажилтан ослоор амиа алдлаа
Monday, September 1, 2014 by Unknown
Өнгөрсөн шөнө орон нутгийн замд зам тээврийн ноцтой осол гарч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.
Эмгэнэл
Автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдаж Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд хүнд гарз тохиолдсонд гүнээ эмгэнэн гашуудаж байна.
Амь эрсэдсэн албан хаагч та бүхний минь Монгол Улсын гамшгаас хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Улс эх орондоо зориулсан ажил үйлс тань Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачдын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн гүн эмгэнэл илэрхийлж байна.
Монгол Улсын Шадар сайд,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд,
Улсын Онцгой комиссын ажлын алба,
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн
Tags:
Subscribe to:
Post Comments (Atom)


0 Responses to “Онцгой байдлын дөрвөн ажилтан ослоор амиа алдлаа”
Post a Comment